ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2021 ОНЫ  05 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.  

                           НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                        2021 ОНЫ  05 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.  

 

2021-05-21

                         1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 21108.6 мян.төг, эрүүл мэндийн даатгалын орлого 21 малчдаас 1156.8 мян.төг, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 65 хүнээс 4597,8 мян.төг, тэтгэврийн санд авсан санхүүжилт 81000,0 мян.төг, АЖНТооцоход тушаасан 3 хүний 5544,0 мян.төг.

Орлогын дүн                                                                   113407,2 мян.төг.

Өндөр насны тэтгэвэрт  425 хүнд                                 174062,5 мян.төг

Тахир дутуугийн тэтгэвэр  101 хүнд                              27095,8 мян.төг

Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт   16  хүнд                       5150.0 мян.төг

ҮОМШӨ-ний ТД-ын тэтгэвэрт 21 хүнд                          9196,3 мян.төг

Жирэмсэн амаржсаны тэтгэмж  6 хүнд                          6348,6 мян.төг

Банкны хураамжинд                                                         33.4 мян.төг  

Түр өвчилсөн      хүнд                                                        мян.төг

Оршуулга зардалд  1 хүнд                                               1000,0 мян.төг

Аймагт төвлрүүлсэн ЭМД-ын хураамж                              мян.төг

Ажилгүйдлын тэтгэмжид  хүнд                                           мян.төг

Ажилгүйдэл төвлөрүүлэлт                                                    мян.төг

Зарлагын дүн                                                                    222886,6 мян.төг

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

Нарийнтээл хууль эрх зүйн хөтөч фэйсбүүк группд хууль эрх зүйн сургалт, бүх нийтийн эрх зүйн боловсролд зориулан гарын авлага бэлтгэн байнга байршуулан ажиллаж байна. “Үл тасрах хэлхээ” 2 аяны хүрээнд ажлын хэсэг байгуулан байгууллагуудад чиглэл өгч ажиллаж байна. Соёлын төвийн номын санчтай хамтран ЗДТГ-ын ажилчдад сургалтыг зохион байгуулсан. Сургалтад нийт 20 хүн хамрагдсан.

“Үл тасрах хэлхээ 2” аяны хүрээнд дээрээс өгсөн хуваарийн дагуу “Эрдэнийн эрэлд” пэйж хуудсанд видео бичлэг болон зурагт хуудас бэлтгэн байршуулан ажиллаж байна.

Дүйцүүлэх хөтөлбөрийн сургалтаар 2020-2021 оны хичээлийн жилд 11 суралцагчийг бүртгэн, танхимын сургалтанд хамруулсан.Үүнээс 4 дүгээр ангид 3, 3 дугаар ангид 1, 9 дүгээрр анги 6, 12 дугаар ангид 1 суралцаж төгсөв. Насан туршийн боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалт нь танхимаар нэг удаа зохион байгуулагдаж, цаг үеийн байдалтай холбогдуулан хөл хорио тогтоосон хугацаанд зайнаас зохион байгуулж ЕБС-ийн багш нартай хамтран даалгавар бэлтгэн багийн дарга нараар дамжуулан хүргүүлж ажилласан. 

Сурагчдын хувийн хэрэг болон, журналыг бөглөж аймгийн боловсролын хэлтэст шалгуулж ирсэн. 6 сурагч суурь боловсролын гэрчилгээтэй, 1 сурагч Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй болж, 4 сурагч анги дэвшин суралцлаа.

                       3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

Тус сумын Ерөнхий боловсролын сургууль нь: 2021 оны 05-р сарын 03-ны өдөр сумын ЗДТГ-тай хамтран “Оролцоод хөгжье” уриан дор хүүхдийн чуулганыг цахимаар зохион байгууллаа. Чуулганд 6-12-р ангийн төлөөлөл болсон 30 сурагчид /Эр-11, эм-19/ оролцож, үе тэнгийн найз нөхдийнхөө санал хүсэлт, дуу хоолойг сумын Засаг даргад хүргэлээ. Мөн сумын хэмжээнд зохион байгуулагдсан чуулганаас 05-р сарын 07-ны өдөр болох аймгийн хүүхдийн чуулганд оролцох 4 сурагчийг сонгосон.
           Сонгогдсон сурагчид уг чуулганд “Дугуйлан секц ба өнөөгийн байдал” сэдвээр 3 минутын илтгэл тавьж тодорхой асуудал дэвшүүлэн оролцсон.                               

ЕБС-ийн сурагчдын хөгжлийн асуудлыг дэмжих, гар зургаар дамжуулан эх оронч хандлагыг бий болгох, байгаль дэлхийдээ ээлтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор сумын ГХУСАЗСЗ-өөс зарласан “Би байгаль дэлхийдээ хайртай” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд нийт 57 гар зураг ирүүлсэн бөгөөд ГХУСАЗСЗ-өөс насны ангилалаар 9 байрыг шалгаруулж шагнал гардуулсан байна.     

            Угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа “Үл тасрах хэлхээ-2” аянд ЕБС-ийн хамт олон нэгдэж, аяны хүрээнд дараах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Аяны ажил зохион байгуулах ажлын бүрэлдэхүүн байгуулж, төлөвлөгөө гаргах
  2. ЕБС-ийн багш, ажилчдад угийн бичиг хөтлөх арга зүйн сургалт зохион байгуулах
  3. ЕБС-иас угийн бичиг хөтөлдөг багш, ажилчдыг олон нийтэд сурталчлах, угийн бичиг хөтөлдөг байдлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх.
  4. Нэг багш, нэг ажилтан 5 өрхийг сонгон авч, угийн бичиг хөтлөхөд нь заавар чиглэл өгч, түүнийг бүрэн хариуцан хөтлүүлэх
  5. ЕБС-ийн багш, ажилчдын дунд “Ураг төрөл, удам судраа мэдье” угийн бичиг хөтлөх уралдаан зохион байгуулах
  6. Хариуцан ажилласан 5 өрхийн угийн бичиг хөтөлсөн бүртгэлийг комисст танилцуулж, дүгнүүлэх.

      Мөн ЕБС-ийн багш ажилчид Цагаан-Овоо багийн нийт 240 гаруй өрхийг хариуцан угийн бичиг хөтлөх арга зүйн мэдээлэл зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.

      Сумын ЗДТГ-аас Нарийнтээл сумын ард иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд зохион байгуулсан “Цэвэрхэн Нарийнтээл-Цээлхэн таац” челленжийг эхлүүлсэн. Уг челленжид ЕБС-ийн 55 албан хаагчид нэгдэж сум орныхоо цэвэр цэмцгэр, хоггүй орчинг бий болгох ажлыг дэмжин ажиллалаа.

     Орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Ногоон төгөл-100” гоёлын мод тарих аяны хүрээнд ЕБС-ийн хамт олон монос, голт бор, агч, гүйлс, улиас, шар хуайс зэрэг  6 төрлийн 80 гаруй модыг төрөлжүүлэн тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүллээ.

     Аймгийн БСУГ-аас ЕБ-ийн 31 сургуулийн нийгмийн ажилтнуудын дунд боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах багш, ажилтаны мэргэжил арга зүйг нэмэгдүүлэх зорилгоор

05 дугаар  сарын 01-нээс 05-дугаар сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж буй “АСУУДАЛ ШИЙДЭЛ” эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хан хөгшин бүсийн нийгмийн ажилтануудтай нэг баг болон оролцож байна.

Анги дэвших болон, төгсөх шалгалтуудыг авч дүнг нэгтгэн системд 15 бүлгийн 341 хүүхдийг дүнг шивэн оруулж хяналт хийн баталгаажуулан анги дэвшүүлсэн ба 5 бүлгийн 105 сурагчийн дүнг нэгтгэн системд оруулж хяналт хийн баталгаажуулж төгсгөлөө.

Аймгийн БСГ-т төгсөх ангийн сурагчдын баримт бичгийг шалгуулан гэрчилгээний үнэт цаасыг татан авчирлаа.

Суурь боловсролын 36 сурагч, бүрэн дунд боловсролыг 19 сурагчийн бүх мэдээллийг нэгтгэн оруулж, хяналт хийн баталгаажуулан гэрчилгээ үнэмлэхийг хэвлэлээ.

216 сурагчийн хувийн хэргийг хүлээн авч хяналт хийн баталгаажууллаа.

Дунд ангийн багшийн ангийн болон багшийн журналыг хүлээн авч нэгтгэн архивт хүлээлгэн өгөхөд бэлдлээ.

ЭЕШ нд бэлтгэж байгаа сурагчдын бэлтгэл давтлага хичээлд анхаарч  ажиллаж байгаа ба ЭЕШ өгөх 7 судлагдахуунаар сорилго шалгалт хийж анализ хийн багш нартайгаа хамтран хичээлийг үр дүнтэй явуулахад гол үүрэг болгон ажиллаж байна.

1-2 ангийн сурагчдын унших чадварыг сайжруулах зорилгоор  “Ном бол оюуны хоол, тархины тэжээл юм” 21 хоногийн аяныг  зохион байгуулсан бөгөөд нийт 96 суралцагч хамрагдаж 2а анги 89%-ийн гүйцэтгэлтэй, 1а анги 86%-ийн гүйцэтгэлтэй,  2б анги 81%-ийн гүйцэтгэлтэй шалгагдлаа

3-5 ангийн сурагчдын дунд математикийн хичээлээр зохион байгуулагдсан “Сайн бодогч-Сайн сурагч 21 хоногийн аянд 135 суралцагч амжилттай хамрагдлаа.

Баянтээг ЕБС:Дэлхий нийтэд тархаад байгаа COVID-19 коронавирусын

халдвараас хэрхэн сэргийлэх талаар багш нартайгаа хамтран зөвлөмжийг боловсруулж сурагчид төдийгүй эцэг эхчүүдэд мэдээ мэдээллийг түгээн ажиллаж байна.

Сурагч бүр маскаа тогтмол зүүж сургалтын явцад 2 ээлжийн солионы масктай

хичээлдээ оролцож байгаа. Өглөө бүр хичээлд орохоосоо өмнө биеийн халуунаа хэмжүүлж гараа ариутган эрүүл ахуйн дадал хэвшлийг бий болгон ажиллаж байгаа.

Анги кабинетуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг анги удирдсан багш нар

үйлчилгээний ажилтантай хамтран өдөр бүр хийж байна. Сургалтын орчны эрүүл ахуйд анхаарч сурагчдын гар ариутгал, ангийн агаар сэлгэлт, сурагч бүр гарын шингэн саван, ахуйн хэрэглээний бүх зүйлийг дамжуулахгүйгээр хэрэглэж хэвшиж байна.

  • Цэвэр сайхан бичигтэн” уралдааныг 14 хоногт 1 удаа шалгаруулж дүгнэн

ажиллаж байна. Үр дүнд сурагчдын бичгийн хэв эрс сайжирч байна. Миний таньдаг тоо буланг 1-р ангийн сурагчдын дунд цифрийг нүдлүүлэх, орчин бүрдүүлэлтийн нэмэгдүүлж байна.

Танхимын сургалт нь онлайн хичээлээс илүү үр өгөөжтэй байгаа тул багш нар төдийгүй эцэг эхчүүд ч үнэлж байна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон учраас багш нарын ангийн группээр дамжуулан сурагчдын дуулах, бүжиглэх, уран унших чадварыг хөгжүүлэх зорилгоор нас сэтгэхүйд нь тохирсон тус тусын дасгал, даалгавруудыг өгч ажиллаж байна. Хүүхэд бүрт сэдэв өгч түүгээр илтгэл бичиж өөрийгөө нээн хөгжүүлсээр байгаа.

  • сэтгэн бодох, мэдлэг чадварыг сорих үүднээс “АХА” тэмцээнийг

зохион байгуулсан. Сурагчид өөрсдийн хийсэн төрөл бүрийн бүтээлүүдээ гаргаж бусдадаа тайлбарлах, бүтээсэн аргаа тайлбарлах зэрэг чадварт суралцаж байна.

Монгол өв соёл, ёс уламжлалаасаа суралцах бусдад сурталчлах, хэрхэн тоглох арга барил, тоглоомын заавар, дүрэм, уламжлалт тоглоомын төрлүүдээс суралцах ёс заншлын буланг ажиллуулж байна.

Монгол улсад короновирусын халдвар гарсантай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан танхимын хичээл сургалтын үйл ажиллагааг зохион явуулж байна. Хэдийгээр танхимын сургалт эхэлсэн ч эцэг эхчүүдэд хүүхдүүдээ хичээл сургуульдаа явахдаа болон олон нийтийн газраар хэрхэн халдвар хамгааллын дэглэмийг баримтлаж явах талаар зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна. ‘’Ковидгүй зуны төлөө’’ сэдэвт контент цахит орчинд байршуулан мэдээлэл өгсөн.

Өвөрхангай аймгийн Боловсрол Соёл Урлагийн газраас зохион байгуулсан захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, 1-5 ангийн багш нарын сургалтад тогтмол хамрагдаж байна.

Сумын хүүхдийн цэцэрлэг: Тус цэцэрлэгийн үндсэн бүлэгт Бэлтгэл А бүлэгт  20, Бэлтгэл Б бүлэгт 22, Ахлах бүлэгт 24, Дунд бүлэгт  25, Бага бүлэгт 18 нийт 109 хүүхдийг  хүлээн авч, хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн сургалтын хөтөлбөрийн дагуу хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж  байна.

Халдвар хамгааллын дэглэмийг сахиж бүлгийн өрөө танхимыг 15 минут тутамд агаар сэлгэлт агааржуулалтыг тогтмол хийж хүүхдүүдийн эрүүл ахуйн дадал хэвшилд анхаарч өглөө, орой амыг нь сода, давсны уусмал зэргээр зайлах, өглөө орой цэцэрлэгтээ ирэх тарахдаа амны хаалтыг тогтмол зүүж ирэх бохирдсон үед болон хоолны өмнө, бие зассаны дараа тогтмол гараа угаах, ариутгах дадал хэвшил олгож, мөрдөн ажилласан. Мөн бүлгийн эцэг эх, хүүхдүүд амны хаалт, гар ариутгалыг ариутгаж хэрэглэж хэвшүүлж ажилласан.

            Бүлэг бүр угтах, үдэх үйл ажиллагааг  тус бүрийн хаалгаар тусгаарлан оруулж, гаргаж ариун цэвэр халдваргүйжүүлэлтийг  чанд сахин хамгаалж ажиллаж ирсэн.

            Багш ажилчид өглөө, оройд байнга халуунаа үзүүлж маскаа тогтмол зүүж, гараа байнга ариутгаж ариун цэвэр халдваргүйжүүлэлтийг мөрдөн ажиллаж ирсэн.

            Бүлгийн багш нар хоцрогдсон агуулга сэдэвт цахим сургалтад хамрагдсан.

Бүлгийн багш нар хүүхдийн хөгжлийн ахицын судалгааг гарган ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар Угийн бичиг хөтлөлтыйг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулан манай байгууллага  3-р багийн айл өрхөөр орох хуваарийн дагуу 3-р багийн 85 өрхөөр  Угийн бичиг хөтлөх сургалт, зөвлөгөө өгч ажиллаа.

Өглөө бүр эцэг эхтэй хамтарч эрүүл мэндийн шүүлэг тогтмол авч хүүхэд бүрийн халууныг үзэж гарыг ариутгуулан  хяналт тавин ажилласан. 

Бүлэг бүр өдрийн дэглэмийн дагуу үйл ажиллагаа явуулж тухай бүрд эцэг эхэд ангийн групп мэдээллийг тавьж мэдээллээр ханган санал хүсэлтийг сонсон ажилласан.

Байгууллагын багш ажилчид гадна талбайд мод тарьсан. Гадна талбайн хог, гадна талбайн тоглоомуудыг засаж сэлбэн янзлаж будах, зүлэгжүүлэх, явган хүний замыг зөөх,  цэцгийн мандалд хийсэн үр суулгах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

2-5 настай хүүхдийн хоолны менюг 10 хоногоор гарган эрхлэгчээр батлуулан ажиллаж байна. Өглөө бүр хүүхдийн ирцийг бүртгэж хүүхдийн тоо гарсаны дараа няраваас хоолны материаллыг норм, нормативын дагуу илчлэг амин дэмтэй халуун хоол ундаар үйлчлэн ажиллаж байна.

Өдөр бүр хоолны дээжийг авч зориулалтын хөргүүрт  хийж 72 цагийн дараа устгал хийж дэвтэрт тэмдэглэл хийж байна. Дугуйлан, бүлэг бүр аялал экскурсд явах, бүлэг бүр хүүхдүүдийн дархлааг дэмжин витаминжуулах зэрэг ажлууд хийгдсэн.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 2-р тунд  багш ажилчид бүрэн хамрагдсан.

Зөөлөн эдлэлийг 14 хоногт  1 удаа салхинд гаргасан. Цагаан хэрэгсэлийг 14 хоногт 1  удаа сольж ариутгасан. Мөн гарын алчуурыг өдөр бүр угааж ариутгаж байна. Байгууллагын нийт өрөө тасалгаанд болон 5 бүлэгт ариутгал халдваргүйжүүлэлт 7 хоногийн 5 дахь өдөр болгон хийж байна.

Байгууллагын багш ажилчдын хөрөнгө оруулалтаар хогийн пункер \хогийг ялган ангилах зориулалттай\ нярав, сахиул нар хамтран хийж гүйцэтгэсэн.

            Соёлын төв: “Угийн бичиг хөтлөх аргачлал” сэдвээр Соёлын төв,  ЕБС, ЗДТГ, СӨББ-ын төрийн албан хаагчдад болон ажлын хэсгийхэнд сургалт явуулахад 103 албан хаагч хамрагдаж,  250 ширхэг гарын авлага зөвлөмж  тарааж ажилласан.   

Коронавируст халдвар буюу КОВИД-19 халдварын мэдээ болон урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг  цахим хуудсанд өдөр бүр тогтмол шинэчилж байршуулан ажиллаж байна. Нийт 10 удаа мэдээ зөвлөмж, мэдээлэл хүргэж ажилласан.

“Угийн бичгийг түгээн дэлгэрүүлэх нь” сэдвийн хүрээнд явууулсан судалгааны мэдээлэл, цус ойртолтын хэлбэр, хор уршиг, хамгаалах арга замын талаар, угийн бичиг хөтлөлтийн явц, “Үл тасрах хэлхээ-1” аяны товч мэдээлэлийг бэлтгэж “Эрдэнийн эрэл” группд байршуулан түгээж, сурталчилж байна.

Дэлхийн номын өдрийг угтаж ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Үлгэрийн баатар” гар зургийн уралдаанд 68 зураг ирснээс 3 байр,  “Ном бидний амьдралд” эссээ бичлэгийн уралдаанд 16 бичвэр ирсэнээс 3 байр,  Үндэсний бичиг үсгийн баярын цэвэр сайхан бичгийн уралдаанд 15 бичвэр ирснээс 3 байрыг тус тус шалгаруулж  шагнаж урамшуулж ажилласан.

“Угийн бичиг” хөтлөх ажлын хүрээнд 134 төрийн албан хаагч 670 өрхийг угийн бичигжүүлэхээр сонгон авч ажиллаж байна.

            Байгууллага болон өрөөнүүдэд өглөө бүр хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутам агаар сэлгэлт хийж байна. Халдвараас сэргийлэх зөвлөмжийг хаалга ханад байрлуулж ажилтан бүр маск зүүж үйлчилж байна. Зай барих тэмдэг тэмдэглэгээг байрлуулж халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Сумын Эрүүл мэндийн төв нь: 2021 оны 05 -р сард нийт  79 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 29, төвийн дуудлага 48 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

  • Амбулаториор  326  хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 20 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 12 хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-5 насны 286 хүүхэд жинлэсэн.

Жирэмсний хяналтанд нийт28 эмэгтэй байна. 03 -р сард шинээр эхний 03

сартай хяналтанд орсон 2 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 47 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй ба товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-өөр нийт 453 иргэн үйлчлүүлсэн.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 45,   хандалтын тоо-  523 байна. Ковид-19 эсрэг дархлаажуулалтанд 1-р тунд 1098, 2-р тунд 135 иргэн хамрагдсан. Эдгээр иргэдэд Ковид-19  вакцины хэрэглэх заавар, дархлаажуулалтын ач холбогдол, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажилаллаа.

Баянтээг хүн эмнэлэг: 2021 оны 05 дугаар сард 9 дуудлага хүлээн авч бүртгэн дээд шатны эмнэлэгт 1 хүнийг хүргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн.

Алсын дуудлага 5, төвийн дуудлага 4 байна. Дуудлаганд их эмч нар, эх  баригч эмч явж тусламж үйлчилгээ үзүүлсэн. Багийн эмнэлгийн стацианор амбулаторийн үйлчилгээ: Нийт 857 хүнд үзлэг хийж үйлчилсэн. Стацианорт 15  хүн хэвтэж эмчлүүлсэн.

ЭМГ болон дээд шатны байгууллагаас ирсэн 12 албан тоот, тушаал шийдвэрийг хэрэгжүүлж хариутай бичиг 7 хугацаанд явуулсан. 

МСС-ны ажлын хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, эрсдэлт хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулж, эрүүл аж төрөх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр ЭМСС-ны материал түгээж, сургалт хийж байна. ММС-д 5-р сард  давхардсан тоогоор 110 хүн,  зөвөлгөө 40 хүн өгч ажиллаа.

Дотоод хяналт,  чанарын багийнхан сар бүр хэвтэн эмчлүүлэгч, амбулатороор үйлчлүүлэгч, эмч эмнэлгийн ажилчдаас сар, улирлаар сэтгэл ханамжийн судалгааг авч нийт давхардсан тоогоор 100 хүнээс авч дүгнэн үр дүнг тооцсон.

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вероцелл вакцины 1 дүгээр тунд 673, 2 дугаар тунд 78 иргэнийг хамруулаад байна.

Иргэдэд хөнгөлөлттэй эм бичиж үйлчилж эхлээд байна.

COVID-19 халдварт өвчнөөс сэргийлэх хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэн одоогийн байдлаар.

  • Ариутгал халдваргүйтгэлийн бодис жавелин-390 таб
  • Нүдний шил -22
  • Комбинзон – 50 ширхэг
  • Усны гутал -2
  • N95 маск-40 ширхэг
  • Нэг удаагын халаад-20ш
  • Нэг удаагын малгай-200ширхэг
  • Нэг удаагийн маск-100 ш
  • Нэг удаагийн улавч -400ш
  • Нэг удаагийн бээлийн-6 хайрцаг
  • Гар халдваргүйжүүлэгч 300мл-3ш
  • Гар халдваргүйжүүлэгч 1000мл-1ш

Гар халваргүйжүүлэгч саван 250мл-3 ширхэг тус тус нөөцтэй байна. Энэ сард тендерийн эм, тариа ирж 2 сарын эмчийн нөөцтэй байна.

Жирэмсний шинээр хяналтанд орсон 1  эхэд нэг удаагийн тестеер Тэмбүү, ДОХ/ХДХВ шинжилгээ хийсэн. Төрөх эх 12 байна. Эмнэлгийн нас баралт -1,  төрсөн эх байхгүй байна. Нийт үзлэг 257 үүнээс

  • Амбулатороор 127 үзлэг
  • Идэвхтэй хяналтаар 23
  • Гэрийн идэвхтэй хяналт 14
  • Гэрийн дуудлагын үзлэгийн тоо 9
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 84
  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 25
  • Жирэмсний шинээр хяналтанд 1
  • Осол гэмтлийн өвчлөл  2
  • Артерийн гипертензи, чихрийн шижингийн үзлэгт -138

                               Мал эмнэлгийн тасаг, Мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ,   

                          Цаг уурын  чиглэлээр

Мал эмнэлгийн газрын 4-дүгээр сарын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан халдварт, шимэгчтэх халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөг мал эмнэлгийн нэгдсэн системд төлөвлөж өгч гүйцэтгэл дээр хяналт тавьж ажиллаж байна.

Нарийнтээл сумын Ерөнхий Боловсролын Сургууль, Сургуулийн өмнөх боловсролын төвийн гал тогооноос махны дээж авч мал эмнэлгийн лабораторт хүргүүлэн ажилласан.

Мал эмнэлгийн ерөнхий газар, мал эмнэлгийн газраас зохион явуулсан онлайн сургалтанд мал эмнэлгийн үйлчилгээний эмч нартай тогтмол хамрагдаж мэдлэг чадвараа дээшүүлэн ажиллаж байна.

Сарын ажлын төлөвлөгөөг гаргаж сумын Засаг даргаар батлуулан биелэлтүүдийг хугацаанд нь гаргаж мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажиллаж байна.

           6. Дэд бүтэц, байгаль орчин

2021 оны  05 сарын  байдлаар нийт 5  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна.  7 иргэн 1 аж ахуй нэгжийн газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон.

2021 онд 5,8843.5 төгрөгийн төлөвлөгөөтэй  газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 5 сарын байдлаар 8,570,06 төгрөг орсон байна.

Мөн 4 газарт газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулж ШТС-ын газарт 4 иргэн, 1 аж ахуй нэгж байгууллага, Банк санхүүгийн байгууллагын газарт 1 аж ахуй нэгж, 1 иргэн, мал нядалгааны газарт 1 иргэн хүсэлт ирүүлж дуудлага худалдааг цахимаар зохион байгуулж ШТС-ын газрыг 40,700,000 мянгаар иргэн Энхтөр, Банк санхүүгийн байгууллагыг Хаан банк 450,000 төгрөгөөр тус тус ялагч болж ялагчын гэрээгээ байгуулаад байна.

Мал нядалгааны газар, Сүлжээний газрын дуудлага худалдаа оролцогчгүй тул дахин зарлагдах болсон. Мөн барилга байгууламжийг цахим системд шилжүүлэх ажлын судалгааг гарган ГХБХБГазарт хүргүүлсэн.